Sunday, April 11, 2010

R.Madrid 0-2 Barcelona


Өчигдөр шөнийн тоглолт сайхан болж өнгөрлөө Златан Ибрагимович болон Кака нар бэртлийн улмаас тоглосонгүй. Тоглолт эхлээд маш ширүүн өрсөлдөөнтэй явж байв, 33 дахь минутанд Шави Мэссид маш гоео гаргаж өгсөн ба Мэсси ч боломжоо алдсангүй гол болголоо, мөн 56 дахь минутанд нөгөө л Шавигийн гоео дамжуулалтаар Пэдро сул гаран шууд цохилт хийж тооны харьцааг 2:0 болголоо, ингэж явсаар хоер багийн тоглолт өндөрлөж Барса лигээ 3 онооны илүүтэйгээр итгэл төгс тэргүүлж эхэллээ. Барсагийнхан энэ улиралд формтой байна. Рэал энэ тоглолтонд тааруухан тоголлоо тэдний хамгаалалт маш сул байсан ба маш олон боломж алдаж байлаа, дасгалжуулагч Пэллэгрини тактикаа тэгэж зохиосон уу ямар ч байсан Рэалынхан маш олон боломжыг алдаж маш олон хэрэггүй алсын цохилт хийсэн. Гэвч тэдний амжилт үүнээр зогсохгүй.
Харин Барсагийнхан сайн тоглож маш сайхан боломжийг ашигласан ч, бас олон боломж алдаж байлаа. Барсагийнхандаа цаашдаа амжилт хүсье.

No comments:

Post a Comment