Sunday, April 11, 2010

R.Madrid 0-2 Barcelona


Өчигдөр шөнийн тоглолт сайхан болж өнгөрлөө Златан Ибрагимович болон Кака нар бэртлийн улмаас тоглосонгүй. Тоглолт эхлээд маш ширүүн өрсөлдөөнтэй явж байв, 33 дахь минутанд Шави Мэссид маш гоео гаргаж өгсөн ба Мэсси ч боломжоо алдсангүй гол болголоо, мөн 56 дахь минутанд нөгөө л Шавигийн гоео дамжуулалтаар Пэдро сул гаран шууд цохилт хийж тооны харьцааг 2:0 болголоо, ингэж явсаар хоер багийн тоглолт өндөрлөж Барса лигээ 3 онооны илүүтэйгээр итгэл төгс тэргүүлж эхэллээ. Барсагийнхан энэ улиралд формтой байна. Рэал энэ тоглолтонд тааруухан тоголлоо тэдний хамгаалалт маш сул байсан ба маш олон боломж алдаж байлаа, дасгалжуулагч Пэллэгрини тактикаа тэгэж зохиосон уу ямар ч байсан Рэалынхан маш олон боломжыг алдаж маш олон хэрэггүй алсын цохилт хийсэн. Гэвч тэдний амжилт үүнээр зогсохгүй.
Харин Барсагийнхан сайн тоглож маш сайхан боломжийг ашигласан ч, бас олон боломж алдаж байлаа. Барсагийнхандаа цаашдаа амжилт хүсье.

Friday, April 9, 2010

El Classico!!!



За энэ сарын 11нд Барса Рэал 2 дахин тоглолт хийх юм.Өмнөх тоглолтон дээр Барса 1:0 ялсан ба Ибрагимович алтан голыг хийсэн. Барса ойрд их амжилтуудыг гаргасан ба Мэсси өөрийгөө хэн болохыг Арсеналтай хийх тоглолтон дээр харуулсан юм тэрээр 4 гол буюу "ПОКЕР" хийсэн юм. Гэвч хүчит Галактико хариугаа авч энэ удаад хожил авахын төлөө тоглох юм. Кака бага зэргийн бэртэлтэй байсан ба одоо гүйцэд эдгэрсэн учир энэхүү чухал тоглолтонд оролцон гэж найдаж байна. Эль Классико олон голтой маш сонирхолтой болон гэж бодож байна.Энэ удаад Барса Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд ирж тоглох учир Рэал давуу талтай юм.Тэгэхлээр энэ 2 багтаа амжилт хүсье!!!

Thursday, January 21, 2010

Oirdoo shine post bichij chadahgui tul ta buhnees hultsel uchyie!



Oirdoo hicheel geed nileen zavgui baigaa bolohoor shine post ch bichij amjihguin, amralt ehlehleer shine post bolon medeegeer bombogdoj ognoo. Dahin neg uuchlalt guigaad ene jiliin ajil hereg buhend tani amjilt husie!!

Friday, December 4, 2009

"Эль классико" эн тэнцүүхэн боллоо.




Өнгөрсөн бүтэнсайн өдөр "Эль классико" эн тэнцүүхэн боллоо. Хоёр бага эхний үед аюлтай довтолгоо хийж байсан ч аль нь ч гол болгоогүй юм. Харин 2 дугаар үед сэлгээгээр гарч ирсэн Ибрахимович талбай дээр гарсан даруй тоглолтын 56 дахь минутанд Дани Алвэс-ийн хөндлөн дамжуулалтаар хаалганд гуядан гол хийсэн юм. Энэ тоглолтын баатар Златан байсан ч Барса-гийн багийн ахлагч Карлэс Пуёл Какаегийн олон аюлтай довтолгоог хаана багаа ялалтанд хүргэжээ.
Рэал дараагиййн тоглолтоо 12 сарын 8нд Olympique Marseille багтай хиинэ харин Барса 12 сарын 9нд Динамо Киев багтай хийх ажээ.



A(H1N1) вирус тархасаар.

За та бүхэндээ сэнсац болоод байгаа өвчнийй талаар мэдээ хүргэе хэмээн бодлоо.

12 сарын 2ны байдлаар монгол улсад томуугийн А хүрээний (H1N1) вирүсийн халдвар авсан 1165 тохиолдол бүртгэгдсэнээс нийслэлд 793, орон нутагт 372, нас барсан хүний тоо 24 байна. Тииймээс та бүхэн өөрийн болон бусдын төлөө маск зүүн хэвшигээе залуучуудаа.





Saturday, November 28, 2009

“Эль Классико” дөхөж байна



УБ-ын цагаар ням гаригийн шөнийн 2.00 цагаас Ноу Камп цэнгэлдэхэд Ла Лигийн мөнхийн өрсөлдөгчид болох Барселона – Реал Мадридийн тоглолт эхэлнэ. Эдгээр багуудын хоорондын тоглолтыг “Эль Классико” гэж нэрлэдэг.

Тоглолтын өмнө тоглогчид санал бодлоо хэлж байна. Барсагийн гол хөдөлгүүр Чави Эрнандес:

“Бид Реал Мадридийг олон гоолоор хожих тухай бодоогүй. Бид зүгээр л 3 оноогоо л авахыг хүсэж байгаа. Бид өрсөлдөгчөө хүндэлж байгаагийн дээр болгоомжтой байх ёстой”

“Тэд яг одоогоор хүснэгтийг тэргүүлж байна, гоолууд хийж байна. Гэхдээ манай багийн талбайд тоглолт болно, энэ нь биднийг илүү мотивацжуулна”

“Эль Классико бол таамаглах аргагүй байдаг. Багахан зүйлээр шийдэгддэг”

“Бид бөмбөг эзэмшилт дээр давамгайлж, өөрсдийн тоглодог тоглолтоо гаргахыг хүсэж байна. Өөрсдийн стилээрээ тоглоход үр дүн эергээр гарах болно ”

“Бид өөрийн гэсэн философитой. Мадридын баг хэрхэн тоглох нь надад сонин биш” гэж Чави хэлжээ.

Дашрамд дурдахад Барселонагийн хагас хамгаалагч Андрес Иньеста багтайгаа гэрээгээ сунгаж, 2015 оны 6 сарын 30 хүртэл хүчин зүтгэх болсон бөгөөд өөр баг Иньестаг авахыг хүсвэл 200 сая еврог Барсад төлөх ёстой гэсэн заалт орж.

Реал Мадридын хагас хамгаалагч Чаби Алонсо өнөө шөнийн тоглолт чухал гэсэн ч хараахан шийдвэрлэх тоглолт биш гэжээ.

“3 онооны тоглолт, гэхдээ бид өөрсдийн хамгийн агуу өрсөлдөгчийнхөө эсрэг тоглох гэж байна. Лиг дуусахад олон тоглолт дутуу тул энэ бүхнийг шийдэх тоглолт биш”

Алонсогийн аав Перико нь экс Барсагийн тоглогч юм байна. “Тэр Барсатай холбоотой ч намайг дэмжих байх, би итгэлтэй байна” гэв.

Криштиану Роналдугийн хувьд Барсад өмнө нь гоол хийж байгаагүй. Барсагийн хөгжөөн дэмжигчид түүнийг таагүй угтах магадлалтай ч үүнийг Роналду хайхрахгүй гэнэ.

“2006 оны ДАШТ-д Португалийн шигшээ баг Английг хожсоны дараа Английн цэнгэлдэх бүрт намайг харааж зүхэж байсан ч би ПЛ-ийн шилдэг тоглогч болсон”

“Бид 2 чухал тэмцээнд тэргүүлж байгаа. Энэ баг зөвхөн надаас хамаарна гэж бодохгүй байна. Бид бүгд үүргээ сайн гүйцэтгэж, гоол хийх болно. Би багтаа туслахыг хүсэж байна. Баг надтай ч, надгүй ч хожиж чадна” гэж Роналду хэлжээ.

Мелобой 50 оноо авлаа

НБА-д 12 тоглолт боллоо. Кармело Энтони өнөөдөр 50 оноо авч хувийн дээд амжилтаа тогтоосон бол гэмтэлтэй байсан Майк ДАнливи эргэн ирж, улирлын анхны тоглолтондоо оролцсон байна.

“Денвер” – “Нью-Йорк” – 128:125 (26:30, 35:30, 31:27, 36:38)

Д: Энтони – 50 оноо, Биллапс – 32, Жей. Ар. Смит – 17, Нене – 9 + 11 самбар,

Н: Харрингтон – 41 + 10 самбар, Д. Ли – 23 + 10 самбар, Хьюз – 16 + 9 дамжуулалт + 6 самбар.

Мело сүүлийн 2 оноогоо авахад хэцүү байсан байх. Учир нь түүнийг 16 секунд дутуу байхад торгуулийн 2 шидэлт шидэх үед ордонд цугласан үзэгчид бүгдээрээ “MVP! MVP!” хэмээн уухайлж байлаа. Гэвч Мело 2 шидэлтээ оновчтой болгосноор кареертаа анх удаа 50 оноо авсан юм. Улирал эхэлснээс хойш 50+ оноог авсан тоглогч зөвхөн Брэндон Женнингс л байлаа. Кармело энэ улирал эхэлснээс хойшхи бүх тоглолтондоо 20+ оноо авсан ганц тоглогч юм.

50 оноо авсан сүүлийн 3 тохиолдлын 2 нь Никсийн эсрэг (Мело, Уэйд) бол сүүлийн 10 тохиолдлын 4 нь мөн Нискийн эсрэг (Коби, ЛеБрон, Уэйд, Мело) байна. Мэдээж Никс бол хамгаалалт маш сул баг л даа.

Наггетс ийн талбай дээрээ өнгөрсөн улирлыг оролцуулаад улирлын тоглолтонд 17 дахиа дараалан хожив.
“Майами” – “Вашингтон” – 84:94 (24:26, 18:25, 22:16, 20:27)

М: Чалмерс – 20 оноо, О’Нил – 19+13 самбар, Уэйд – 18

В: Жеймисон – 24+13 самбар, Юнг – 22, Бойкинс – 10

Ник Янг өнөөдөр лигийн шилдэг тоглогчдын нэгний эсрэг маш сайн хамгаалалт хийж, Визардсчууд Хитийг сүүлийн 7 тоглолтноос анх удаа хожиж, улирлын 5 дахь хожлоо авлаа.

Янг 11 сарын 8-21-ны хооронд нийтдээ 3 минут гаруй хугацааг л талбайд өнгөрөөгөөд байсан ч өнөөдөр Визардсын гол тоглогч шиг л байв. Уэйд энэ улиралд Визардсын эсрэг 2 тоглохдоо тус бүр 40+ оноо аваад байсан боловч өнөөдөр 19 довтолж, ердөө 6-г нь л оновчтой болгосон байна.

Энтуан Жеймисон энэ улиралд анх удаа Хитийн эсрэг тоглосон бөгөөд кареерийнхаа 16000 дахь оноог авчээ. Одоо тоглогч байгаа тоглогчдоос Шак, Данкан, Новицки, Гарнетт нар л Жеймисоны адилаар 16000+ оноо, 6000+ самбараас авалт хийгээд байгаа гэнэ.
“Шарлотт” – “Кливленд” – 94:87 (26:19, 32:24, 24:28, 12:16)

Ш: Уоллес – 31+14 самбар, Жексон – 17, Мохаммед – 13

К: Жеймс – 25, М.Уильямс – 22, О’Нил – 11

Шак гэмтлээсээ эргэн ирсэн ч баг нь хожигдлоо. Кавальерс Шакийн тоглосон 10 тоглолтонд 6-4 бол Шакийн тоглоогүй 6 тоглолтонд 5-1 амжилт үзүүлээд байна. Шарлоттын Ж. Уоллес 5 дахиа дараалан дабл-дабл хийлээ. Мөн тэрээр Бобкэтсийн түүхэнд 2 тоглолт дараалан 30+ оноо, 10+ самбараас авалт хийсэн анхны тоглогч болсон байна. ЛеБроний эсрэг хэрхэн тоглох хэрэгтэйг Уоллест Майкл Жордан заасан гэнэ. Шарлотт 7 дараалан хожигдсоны эцэст ийн 3 дараалан хожлоо.


“Бостон” – “Торонто” – 116:103 (33:27, 21:28, 33:17, 29:31)

Б: Аллен – 20 оноо, Пирс – 18, Перкинс – 18

Т: Бош – 20+13 самбар, Туркоглу – 20, Жек – 18

Селтикс улирлын эхэнд 6 дараалснаасаа хойш анх удаа 3дараалан хожлоо. “Бид оноо аваад, эргээд тэд оноо аваад л…Үүнийг бид “Buddy Ball” гэж нэрлэдэг. Ийм байдлыг бид 2-р хагаст зогсоосон. Бид сайн хамгаалсан, тиймээс хожил авлаа” гэж Док Риверс хэлжээ. Рэпторс сүүлийн 8 тоглолтныхоо 6-д нь хожигдлоо.

“Филадельфи” – “Атланта” – 86:100 (23:26, 18:20, 25:29, 20:25)

Ф: Юнг – 22 оноо, Игуодала – 16, Жейсон Смит – 14

А: Кроуфорд – 24, Бибби – 21, Жош Смит – 20

Жамал Кроуфорд нийт 24 онооныхоо 11-ыг 4-р үед, Майк Бибби нийт 21 оноо тус тус авч, Атланта Хоукс өрсөлдөгч Филадельфи 76-г талбайд нь хожлоо. Хоукс 2 дараалан хожигдоод байсан цувралаа зогсоосон нь энэ. Хоуксийн тоглогчид бүгд жигд тогложээ.

Харин Филадеьфиг гэмтэл бэртэл их зовоож байна. Эхлээд довтлогч М. Спейтс 1 сарын дунд хүртэл тоглох боломжгүйгээр гэмтсэн бол энэ долоо хоногт Луис Уилльямс нь 8 долоо хоног гэмтэв. Мөн Элтон Брэнд 2 дахь тоглолтондоо дараалан тоглосонгүй. Энэ хүнд үед Игуодала ганцаараа шахуу л үлджээ.
“Детройт” – “Клипперс” – 96:104 (27:27, 27:20, 21:27, 21:30)

Д: Жеребко – 22, Стаки – 21, Байнум – 14

К: Каман – 26, Б.Дэвис – 25+10 дамжуулалт, Торнтон – 19

Крис Каманий гэр бүлийнхэн, найзууд нь түүнийг Детройтод тоглоход нь байнга ирж үздэг гэнэ. Өнөөдөр ч үзэж. Каман ч тэднийхээ өмнө сайн тоглож, 13 довтолгооныхоо 11-ийг чулуу болгосноор 26 оноо аван багаа тэргүүлж, улмаар Клипперс хожлоо. Уг нь Детройт 2001 оны 2 сарын 19-нөөс хойш талбай дээрээ Клиппесрт хожигдоогүй байсан аж.

Детройтийн Хэмилтон, Принц нар гэмтэлтэй хэвээрээ байгаа энэ үед Бен Гордон ч бас тэдний эгнээнд шилжжээ.

“Индиана” – “Даллас” – 92:113 (36:35, 28:31, 15:29, 23:18)

И: Грэйнжер – 20 оноо, Данливи – 13, Мёрфи – 10

Д: Новицки – 31, Терри – 17, Мэрион – 13

Даллас Маверикс айлын талбайд 5 дахиа дараалан хожлоо. Далласын дасгалжуулагч Рик Карлайл 2003-2007 онуудад Пейсерсийг дасгалжуулж байсан гэхээр тэрээр хуучин “гэртээ” иржээ. Даллас 12-4 болж байна.

Пейсерийн довтлогч Майк Данливи улирлын анхны тоглолтоо хийж 13 оноо авсан байна.
“Хьюстон” – “Сан-Антонио” – 84:92 (23:18, 23:26, 12:24, 26:24)

Х: Скола – 18 оноо+12 самбар, Ариза – 17+11 самбар, Ландри – 13

С: Данкан – 21+12 самбар, Паркер – 19, Макдайсс – 15+14 самбар

Спэрс энэ улиралд анх удаагаа айлын талбайгаас хожил авлаа. Рокитс ердөө 36 хувийн оновчтой шидэж, улирлын хамгийн бага оноогоо авсан аж. Гэхдээ Рокитст хожих боломж байсан бөгөөд 40.5 секунд дутуу байхад Ландри тоог 86:84 болгож ойртуулсан. Гэвч Спэрс довтолж Жефферсон 2 торгуулийн шидэлтээ хийснээх 88:84 болжээ. Рокитс довтолж, Брукс алдсанаар тоглолт тодорхой болсон байна.

Жинобили 5 дахь тоглолтоо дараалан өнжсөн. Гэхдээ Попович түүнийг ням гаригт Филлитэй хийх тоглолтонд тоглож магадгүй гэжээ.

“Миннесота” – “Финикс” – 95:120 (22:32, 17:28, 26:32, 30:28)

М: Сешионс – 23 оноо, Жефферсон – 20, Флинн – 18

Ф: Ричардсон – 22, Хилл – 17, Студемайер – 12

Финикс Санс 13-3 болж, одоогоор лигийн хамгийн шилдэг амжилттай явж байна. Мөн улирал эхэлснээс хойш бүх тоглолтондоо 100+ оноо авлаа. Сүүлийн 3 тоглолтондоо тэд дараалан 15-аас дээш оноогоор өрсөлдөгчөө хожжээ.

Миннесота ийнхүү 15 дараалан хожигдлоо. Энэ нь тэдний багийн түүхэн дэх 2-т орох муу амжилт бөгөөд дараагийн тоглолтондоо хожигдвол хамгийн муу амжилттайгаа зэрэгцэх аж. Харин НБА-ын хамгийн муу амжилтыг 2003-2004 оны улиралд 19 дараалан хожигдсон Орландо тогтоожээ.
“Сакраменто” – “Нью-Жерси” – 109:96 (33:20, 26:22, 25:27, 25:27)

С: Эванс – 21 очко, Удрих – 21, Касспи – 18

Н: Харрис – 25, Лопес – 24+11 самбар, Дуглас-Робертс – 21

Нетсийн 16 дахь хожигдол. 0-16. Өнгөрсөн улирлын хамгийн муу баг. Ням гаригт Нетс Лос Анжелес Лейкерсийг хожихгүй бол 1988-89 оны Хит, 1999 оны Клипперсийн анти-амжилттай зэрэгцэнэ.
“Оклахома” – “Милуоки” – 108:90 (31:26, 20:24, 27:13, 30:27)

О: Дюрант – 33 оноо+12 самбар, Уэстбрук – 20, Грин – 17

М: Дельфино – 15, Уоррик – 15, Ильясова – 13+12 самбар

Рассель Вестбрук өрсөлдөгч багийнхаа шинэ холбон тоглогч Брэндон Женнингсийг халз тулаанд амархан илүүрхэж, Бакст боломж олгосонгүй.

Кевин Дюрант 33 оноо, 12 самбараас авалт, Вестбрук 20 оноогоор багаа тэргүүлцгээж Оклахома улирлын 9 дэх ялалтаа авлаа. Баксын хувьд 6 дахь хожигдлоо хүлээж.

Эдгээр багууд бол лигийн хамгийн залуу багуудын тоонд багтдаг бөгөөд аль алиных нь амжилт энэ улиралд маш их ахиж байгаа юм.
“Портленд” – “Мемфис” – 96:106 (15:29, 24:32, 24:16, 33:29)

П: Рой – 26 оноо, Уэбстер – 24, Олдриж – 16

М: Рэндольф – 21, М.Газоль – 19+15 самбар, Майо – 19

Мемфис бүсийнхээ шилдэг багуудын нэгийг талбай дээр нь хожлоо. Мемфисийн хувьд сүүлийн 7 тоглолтынхоо 5-д нь хожиж байна.

Эхний хагаст Мемфис 21 оноо дараалан авч, 31-2 ран хийж ихээхэн давуу байдалтай болсон бөгөөд үүнийгээ 2-р хагаст амжилттай хамгаалснаар хожсон юм.

Портлэндийн хувьд өнгөрсөн оны 12 сарын 12-ноос хойш талбай дээрээ анх удаа хожлын хувь нь 50-аас доош багт хожигджээ.