Friday, December 4, 2009

"Эль классико" эн тэнцүүхэн боллоо.




Өнгөрсөн бүтэнсайн өдөр "Эль классико" эн тэнцүүхэн боллоо. Хоёр бага эхний үед аюлтай довтолгоо хийж байсан ч аль нь ч гол болгоогүй юм. Харин 2 дугаар үед сэлгээгээр гарч ирсэн Ибрахимович талбай дээр гарсан даруй тоглолтын 56 дахь минутанд Дани Алвэс-ийн хөндлөн дамжуулалтаар хаалганд гуядан гол хийсэн юм. Энэ тоглолтын баатар Златан байсан ч Барса-гийн багийн ахлагч Карлэс Пуёл Какаегийн олон аюлтай довтолгоог хаана багаа ялалтанд хүргэжээ.
Рэал дараагиййн тоглолтоо 12 сарын 8нд Olympique Marseille багтай хиинэ харин Барса 12 сарын 9нд Динамо Киев багтай хийх ажээ.



A(H1N1) вирус тархасаар.

За та бүхэндээ сэнсац болоод байгаа өвчнийй талаар мэдээ хүргэе хэмээн бодлоо.

12 сарын 2ны байдлаар монгол улсад томуугийн А хүрээний (H1N1) вирүсийн халдвар авсан 1165 тохиолдол бүртгэгдсэнээс нийслэлд 793, орон нутагт 372, нас барсан хүний тоо 24 байна. Тииймээс та бүхэн өөрийн болон бусдын төлөө маск зүүн хэвшигээе залуучуудаа.





Saturday, November 28, 2009

“Эль Классико” дөхөж байна



УБ-ын цагаар ням гаригийн шөнийн 2.00 цагаас Ноу Камп цэнгэлдэхэд Ла Лигийн мөнхийн өрсөлдөгчид болох Барселона – Реал Мадридийн тоглолт эхэлнэ. Эдгээр багуудын хоорондын тоглолтыг “Эль Классико” гэж нэрлэдэг.

Тоглолтын өмнө тоглогчид санал бодлоо хэлж байна. Барсагийн гол хөдөлгүүр Чави Эрнандес:

“Бид Реал Мадридийг олон гоолоор хожих тухай бодоогүй. Бид зүгээр л 3 оноогоо л авахыг хүсэж байгаа. Бид өрсөлдөгчөө хүндэлж байгаагийн дээр болгоомжтой байх ёстой”

“Тэд яг одоогоор хүснэгтийг тэргүүлж байна, гоолууд хийж байна. Гэхдээ манай багийн талбайд тоглолт болно, энэ нь биднийг илүү мотивацжуулна”

“Эль Классико бол таамаглах аргагүй байдаг. Багахан зүйлээр шийдэгддэг”

“Бид бөмбөг эзэмшилт дээр давамгайлж, өөрсдийн тоглодог тоглолтоо гаргахыг хүсэж байна. Өөрсдийн стилээрээ тоглоход үр дүн эергээр гарах болно ”

“Бид өөрийн гэсэн философитой. Мадридын баг хэрхэн тоглох нь надад сонин биш” гэж Чави хэлжээ.

Дашрамд дурдахад Барселонагийн хагас хамгаалагч Андрес Иньеста багтайгаа гэрээгээ сунгаж, 2015 оны 6 сарын 30 хүртэл хүчин зүтгэх болсон бөгөөд өөр баг Иньестаг авахыг хүсвэл 200 сая еврог Барсад төлөх ёстой гэсэн заалт орж.

Реал Мадридын хагас хамгаалагч Чаби Алонсо өнөө шөнийн тоглолт чухал гэсэн ч хараахан шийдвэрлэх тоглолт биш гэжээ.

“3 онооны тоглолт, гэхдээ бид өөрсдийн хамгийн агуу өрсөлдөгчийнхөө эсрэг тоглох гэж байна. Лиг дуусахад олон тоглолт дутуу тул энэ бүхнийг шийдэх тоглолт биш”

Алонсогийн аав Перико нь экс Барсагийн тоглогч юм байна. “Тэр Барсатай холбоотой ч намайг дэмжих байх, би итгэлтэй байна” гэв.

Криштиану Роналдугийн хувьд Барсад өмнө нь гоол хийж байгаагүй. Барсагийн хөгжөөн дэмжигчид түүнийг таагүй угтах магадлалтай ч үүнийг Роналду хайхрахгүй гэнэ.

“2006 оны ДАШТ-д Португалийн шигшээ баг Английг хожсоны дараа Английн цэнгэлдэх бүрт намайг харааж зүхэж байсан ч би ПЛ-ийн шилдэг тоглогч болсон”

“Бид 2 чухал тэмцээнд тэргүүлж байгаа. Энэ баг зөвхөн надаас хамаарна гэж бодохгүй байна. Бид бүгд үүргээ сайн гүйцэтгэж, гоол хийх болно. Би багтаа туслахыг хүсэж байна. Баг надтай ч, надгүй ч хожиж чадна” гэж Роналду хэлжээ.

Мелобой 50 оноо авлаа

НБА-д 12 тоглолт боллоо. Кармело Энтони өнөөдөр 50 оноо авч хувийн дээд амжилтаа тогтоосон бол гэмтэлтэй байсан Майк ДАнливи эргэн ирж, улирлын анхны тоглолтондоо оролцсон байна.

“Денвер” – “Нью-Йорк” – 128:125 (26:30, 35:30, 31:27, 36:38)

Д: Энтони – 50 оноо, Биллапс – 32, Жей. Ар. Смит – 17, Нене – 9 + 11 самбар,

Н: Харрингтон – 41 + 10 самбар, Д. Ли – 23 + 10 самбар, Хьюз – 16 + 9 дамжуулалт + 6 самбар.

Мело сүүлийн 2 оноогоо авахад хэцүү байсан байх. Учир нь түүнийг 16 секунд дутуу байхад торгуулийн 2 шидэлт шидэх үед ордонд цугласан үзэгчид бүгдээрээ “MVP! MVP!” хэмээн уухайлж байлаа. Гэвч Мело 2 шидэлтээ оновчтой болгосноор кареертаа анх удаа 50 оноо авсан юм. Улирал эхэлснээс хойш 50+ оноог авсан тоглогч зөвхөн Брэндон Женнингс л байлаа. Кармело энэ улирал эхэлснээс хойшхи бүх тоглолтондоо 20+ оноо авсан ганц тоглогч юм.

50 оноо авсан сүүлийн 3 тохиолдлын 2 нь Никсийн эсрэг (Мело, Уэйд) бол сүүлийн 10 тохиолдлын 4 нь мөн Нискийн эсрэг (Коби, ЛеБрон, Уэйд, Мело) байна. Мэдээж Никс бол хамгаалалт маш сул баг л даа.

Наггетс ийн талбай дээрээ өнгөрсөн улирлыг оролцуулаад улирлын тоглолтонд 17 дахиа дараалан хожив.
“Майами” – “Вашингтон” – 84:94 (24:26, 18:25, 22:16, 20:27)

М: Чалмерс – 20 оноо, О’Нил – 19+13 самбар, Уэйд – 18

В: Жеймисон – 24+13 самбар, Юнг – 22, Бойкинс – 10

Ник Янг өнөөдөр лигийн шилдэг тоглогчдын нэгний эсрэг маш сайн хамгаалалт хийж, Визардсчууд Хитийг сүүлийн 7 тоглолтноос анх удаа хожиж, улирлын 5 дахь хожлоо авлаа.

Янг 11 сарын 8-21-ны хооронд нийтдээ 3 минут гаруй хугацааг л талбайд өнгөрөөгөөд байсан ч өнөөдөр Визардсын гол тоглогч шиг л байв. Уэйд энэ улиралд Визардсын эсрэг 2 тоглохдоо тус бүр 40+ оноо аваад байсан боловч өнөөдөр 19 довтолж, ердөө 6-г нь л оновчтой болгосон байна.

Энтуан Жеймисон энэ улиралд анх удаа Хитийн эсрэг тоглосон бөгөөд кареерийнхаа 16000 дахь оноог авчээ. Одоо тоглогч байгаа тоглогчдоос Шак, Данкан, Новицки, Гарнетт нар л Жеймисоны адилаар 16000+ оноо, 6000+ самбараас авалт хийгээд байгаа гэнэ.
“Шарлотт” – “Кливленд” – 94:87 (26:19, 32:24, 24:28, 12:16)

Ш: Уоллес – 31+14 самбар, Жексон – 17, Мохаммед – 13

К: Жеймс – 25, М.Уильямс – 22, О’Нил – 11

Шак гэмтлээсээ эргэн ирсэн ч баг нь хожигдлоо. Кавальерс Шакийн тоглосон 10 тоглолтонд 6-4 бол Шакийн тоглоогүй 6 тоглолтонд 5-1 амжилт үзүүлээд байна. Шарлоттын Ж. Уоллес 5 дахиа дараалан дабл-дабл хийлээ. Мөн тэрээр Бобкэтсийн түүхэнд 2 тоглолт дараалан 30+ оноо, 10+ самбараас авалт хийсэн анхны тоглогч болсон байна. ЛеБроний эсрэг хэрхэн тоглох хэрэгтэйг Уоллест Майкл Жордан заасан гэнэ. Шарлотт 7 дараалан хожигдсоны эцэст ийн 3 дараалан хожлоо.


“Бостон” – “Торонто” – 116:103 (33:27, 21:28, 33:17, 29:31)

Б: Аллен – 20 оноо, Пирс – 18, Перкинс – 18

Т: Бош – 20+13 самбар, Туркоглу – 20, Жек – 18

Селтикс улирлын эхэнд 6 дараалснаасаа хойш анх удаа 3дараалан хожлоо. “Бид оноо аваад, эргээд тэд оноо аваад л…Үүнийг бид “Buddy Ball” гэж нэрлэдэг. Ийм байдлыг бид 2-р хагаст зогсоосон. Бид сайн хамгаалсан, тиймээс хожил авлаа” гэж Док Риверс хэлжээ. Рэпторс сүүлийн 8 тоглолтныхоо 6-д нь хожигдлоо.

“Филадельфи” – “Атланта” – 86:100 (23:26, 18:20, 25:29, 20:25)

Ф: Юнг – 22 оноо, Игуодала – 16, Жейсон Смит – 14

А: Кроуфорд – 24, Бибби – 21, Жош Смит – 20

Жамал Кроуфорд нийт 24 онооныхоо 11-ыг 4-р үед, Майк Бибби нийт 21 оноо тус тус авч, Атланта Хоукс өрсөлдөгч Филадельфи 76-г талбайд нь хожлоо. Хоукс 2 дараалан хожигдоод байсан цувралаа зогсоосон нь энэ. Хоуксийн тоглогчид бүгд жигд тогложээ.

Харин Филадеьфиг гэмтэл бэртэл их зовоож байна. Эхлээд довтлогч М. Спейтс 1 сарын дунд хүртэл тоглох боломжгүйгээр гэмтсэн бол энэ долоо хоногт Луис Уилльямс нь 8 долоо хоног гэмтэв. Мөн Элтон Брэнд 2 дахь тоглолтондоо дараалан тоглосонгүй. Энэ хүнд үед Игуодала ганцаараа шахуу л үлджээ.
“Детройт” – “Клипперс” – 96:104 (27:27, 27:20, 21:27, 21:30)

Д: Жеребко – 22, Стаки – 21, Байнум – 14

К: Каман – 26, Б.Дэвис – 25+10 дамжуулалт, Торнтон – 19

Крис Каманий гэр бүлийнхэн, найзууд нь түүнийг Детройтод тоглоход нь байнга ирж үздэг гэнэ. Өнөөдөр ч үзэж. Каман ч тэднийхээ өмнө сайн тоглож, 13 довтолгооныхоо 11-ийг чулуу болгосноор 26 оноо аван багаа тэргүүлж, улмаар Клипперс хожлоо. Уг нь Детройт 2001 оны 2 сарын 19-нөөс хойш талбай дээрээ Клиппесрт хожигдоогүй байсан аж.

Детройтийн Хэмилтон, Принц нар гэмтэлтэй хэвээрээ байгаа энэ үед Бен Гордон ч бас тэдний эгнээнд шилжжээ.

“Индиана” – “Даллас” – 92:113 (36:35, 28:31, 15:29, 23:18)

И: Грэйнжер – 20 оноо, Данливи – 13, Мёрфи – 10

Д: Новицки – 31, Терри – 17, Мэрион – 13

Даллас Маверикс айлын талбайд 5 дахиа дараалан хожлоо. Далласын дасгалжуулагч Рик Карлайл 2003-2007 онуудад Пейсерсийг дасгалжуулж байсан гэхээр тэрээр хуучин “гэртээ” иржээ. Даллас 12-4 болж байна.

Пейсерийн довтлогч Майк Данливи улирлын анхны тоглолтоо хийж 13 оноо авсан байна.
“Хьюстон” – “Сан-Антонио” – 84:92 (23:18, 23:26, 12:24, 26:24)

Х: Скола – 18 оноо+12 самбар, Ариза – 17+11 самбар, Ландри – 13

С: Данкан – 21+12 самбар, Паркер – 19, Макдайсс – 15+14 самбар

Спэрс энэ улиралд анх удаагаа айлын талбайгаас хожил авлаа. Рокитс ердөө 36 хувийн оновчтой шидэж, улирлын хамгийн бага оноогоо авсан аж. Гэхдээ Рокитст хожих боломж байсан бөгөөд 40.5 секунд дутуу байхад Ландри тоог 86:84 болгож ойртуулсан. Гэвч Спэрс довтолж Жефферсон 2 торгуулийн шидэлтээ хийснээх 88:84 болжээ. Рокитс довтолж, Брукс алдсанаар тоглолт тодорхой болсон байна.

Жинобили 5 дахь тоглолтоо дараалан өнжсөн. Гэхдээ Попович түүнийг ням гаригт Филлитэй хийх тоглолтонд тоглож магадгүй гэжээ.

“Миннесота” – “Финикс” – 95:120 (22:32, 17:28, 26:32, 30:28)

М: Сешионс – 23 оноо, Жефферсон – 20, Флинн – 18

Ф: Ричардсон – 22, Хилл – 17, Студемайер – 12

Финикс Санс 13-3 болж, одоогоор лигийн хамгийн шилдэг амжилттай явж байна. Мөн улирал эхэлснээс хойш бүх тоглолтондоо 100+ оноо авлаа. Сүүлийн 3 тоглолтондоо тэд дараалан 15-аас дээш оноогоор өрсөлдөгчөө хожжээ.

Миннесота ийнхүү 15 дараалан хожигдлоо. Энэ нь тэдний багийн түүхэн дэх 2-т орох муу амжилт бөгөөд дараагийн тоглолтондоо хожигдвол хамгийн муу амжилттайгаа зэрэгцэх аж. Харин НБА-ын хамгийн муу амжилтыг 2003-2004 оны улиралд 19 дараалан хожигдсон Орландо тогтоожээ.
“Сакраменто” – “Нью-Жерси” – 109:96 (33:20, 26:22, 25:27, 25:27)

С: Эванс – 21 очко, Удрих – 21, Касспи – 18

Н: Харрис – 25, Лопес – 24+11 самбар, Дуглас-Робертс – 21

Нетсийн 16 дахь хожигдол. 0-16. Өнгөрсөн улирлын хамгийн муу баг. Ням гаригт Нетс Лос Анжелес Лейкерсийг хожихгүй бол 1988-89 оны Хит, 1999 оны Клипперсийн анти-амжилттай зэрэгцэнэ.
“Оклахома” – “Милуоки” – 108:90 (31:26, 20:24, 27:13, 30:27)

О: Дюрант – 33 оноо+12 самбар, Уэстбрук – 20, Грин – 17

М: Дельфино – 15, Уоррик – 15, Ильясова – 13+12 самбар

Рассель Вестбрук өрсөлдөгч багийнхаа шинэ холбон тоглогч Брэндон Женнингсийг халз тулаанд амархан илүүрхэж, Бакст боломж олгосонгүй.

Кевин Дюрант 33 оноо, 12 самбараас авалт, Вестбрук 20 оноогоор багаа тэргүүлцгээж Оклахома улирлын 9 дэх ялалтаа авлаа. Баксын хувьд 6 дахь хожигдлоо хүлээж.

Эдгээр багууд бол лигийн хамгийн залуу багуудын тоонд багтдаг бөгөөд аль алиных нь амжилт энэ улиралд маш их ахиж байгаа юм.
“Портленд” – “Мемфис” – 96:106 (15:29, 24:32, 24:16, 33:29)

П: Рой – 26 оноо, Уэбстер – 24, Олдриж – 16

М: Рэндольф – 21, М.Газоль – 19+15 самбар, Майо – 19

Мемфис бүсийнхээ шилдэг багуудын нэгийг талбай дээр нь хожлоо. Мемфисийн хувьд сүүлийн 7 тоглолтынхоо 5-д нь хожиж байна.

Эхний хагаст Мемфис 21 оноо дараалан авч, 31-2 ран хийж ихээхэн давуу байдалтай болсон бөгөөд үүнийгээ 2-р хагаст амжилттай хамгаалснаар хожсон юм.

Портлэндийн хувьд өнгөрсөн оны 12 сарын 12-ноос хойш талбай дээрээ анх удаа хожлын хувь нь 50-аас доош багт хожигджээ.

Эбүэ : ”Челсиг ялахад үнэхээр хэцүү”


Английн хамгийн алдартай дербинүүдийн нэг Челси – Арсеналын тулаан энэ ням гаригт Флай Эмирэйтс цэнгэлдэхэд явагдана. 168 дахь удаагийн Лондоны дербийн өмнө хоёр багийн тоглогчид сонин хэвлэлээр альхэдийнэ ”дайнаа” эхлүүлжээ.

Челсигийн Франц довтлогч Николас Анелка

”Өмнө нь би Арсеналд байхдаа Премьер лигт түрүүлж байсан л даа. Гэхдээ Челситэй цуг энэ цомыг хүртэх нь илүү их баяр хөөрийг авчрах байх. Яагаад гэвэл Челси дэлхийн хамгийн шилдэг багуудын нэг болохоор. Би энэ багтай хамт илүү их амжилтанд хүрэхийг хүсэж байна. Мэдээж би Арсеналыг муу баг хэлэхгүй л дээ. Тэд мэдээж хүчтэй өрсөлдөгч. Гэхдээ бид ч гэсэн дутахааргүй хүчтэй гэдгийг бас мартаж болохгүй” гэсэн бол Эманүель Эбүэ

”Мягмар гаригт байгуулсан ялалт бидэнд сэтгэлзүйн хувьд маш том дэмжлэг болсон. Гэхдээ ганцхан сэтгэлзүй сайтай байлаа гээд Челси ялчихна гэсэн үг биш. Тэд бол үнэхээр хэцүү өрсөлдөгч. Ялангуяа энэ улиралд өмнөхөөсөө ч илүү форм сайтай байгаа болохоор бид маш хянамгай тоглож алдаа бага гаргах хэрэгтэй.
Дрогба бид хоёр сайн найзууд. Гэхдээ талбай дээр бол энэ бүхэн огтхон ч хамаагүй. Би түүнийг зогсоохын тулд чадах бүхнээ л хийх болно” гэсэн байна.

Буучдын залуу хамгаалагч Киеран Гиббс 3 сар талбайд гарч чадахгүй болсон нь багийн сэтгэлзүйд нилээдгүй нөлөө үзүүлсэн гэж Английн хэвлэлүүд бичиж байна. Аваргуудын лигт Стандарт багийн эсрэг тоглож байхдаа Киерен энэ бэртлийг авсан юм. Түүний авсан бэртэл нь хөлбөмбөгт тийм ч түгээмэл биш бөгөөд Гиббс хөлийн өлмийн хэсэгтээ тун их зовиуртай байгаа гэнэ. Мөн Арсеналын ар талыг хариуцдаг гол хамгаалагч Гаель Клиши бэртлийн улмаас Челсигийн эсрэг гарахгүй юм.

Монголын шилдэг 10 Вэбсайт

Сонирхолтой байх гэж бодсон үүднээс энэхүү мэдээллийг эхлэлийн хэрэглэгчиддээ хүргэж байгаа юм. Зарим хэсэг бүлэг хүмүүс ямар сайтууд дээгүүр байдагыг ямар нь доогуур байдагыг мэддэгүй юм шиг байгаа юм. Тийм болохоор доорх жагсаалтнаас хараад ойлгох биздээ. Мэдээж би өөрөө зохиогоогүй яг хандалт болон хуудасны нээлтээр статистик авж үзээд байр эзлүүлдэг. Alexa, StatBrain, Cubestat гэх зэрэг сайтууд дээр тулгуурлан бичсэн юм. За тэгээд нэг дүгээр байранд орсон GoGo Үндэсний порталдаа баяр хүргэх нь зөв байхаав




1. GoGo Үндэсний портал

Alexa Traffic Rank - 14,139
Traffic Rank in Mongolia - 5
Өдрийн хуудас нээлт: 68,176

2. Banjig.net

Alexa Traffic Rank - 15,046
Traffic Rank in Mongolia - 7
Өдрийн хуудасны нээлт: 79,511

3 . Olloo.mn

Alexa Traffic Rank - 30,333
Traffic Rank in Mongolia - 8
Өдрийн хуудасны нээлт: 36,834

4 . Caak.mn

Alexa Traffic Rank - 28,367
Traffic Rank in Mongolia - 10
Өдрийн хуудасны нээлт: 47,217

5. Zaluu.com

Alexa Traffic Rank - 17,889

Traffic Rank in Mongolia - 12

Өдрийн хуудасны нээлт: 69,262


6. News.mn

Alexa Traffic Rank - 36,776
Traffic Rank in Mongolia - 13
Өдрийн хуудасны нээлт: 32,365

7. Ehlel.com - Монголын Шилдэг Варез

Alexa Traffic Rank - 44,456
Traffic Rank in Mongolia - 14
Өдрийн хуудасны нээлт: 20,418 [Сарын өмнөх үзүүлэлт]
Traffic Rank in Korea - 883

8. Xopom.com

Alexa Traffic Rank - 63,698
Traffic Rank in Mongolia - 16
Өдрийн хуудасны нээлт: 15,160

9. Miniih.com

Alexa Traffic Rank - 20,527
Traffic Rank in Mongolia - 17
Өдрийн хуудасны нээлт: 49,186

10.Sportnews.mn

Alexa Traffic Rank - 123,402
Traffic Rank in Mongolia - 21
Өдрийн хуудасны нээлт: 8,162

Онигоонууд :D



 1.Би бол спортын мастер, хошууч Чингачгук байна


Гурван бvсгvй вагонд ярьж байна:

-Би тамирчинтай секс хийх дуртай. Гvйж ирлээ унтлаа буцаад гvйгээд явчихна.

-Харин би цэргийн хvнтэй унтах дуртай. Нэг гэхэд ирж , хоёр гэхэд сексдэж, гурав гэхэд гараад явдаг.

-Надад зэрлэг индианчууд таалагддаг. Байгалиас тєрснєєрєє тэдэнтэй зэрлэг секс хийх юмсан гэв. Яг тэр vед вагон тормоз авахад дээд орноос нэгэн гvрж эр унаад ирэв.

-За охидоо, танилцах уу? Би бол спортын мастер, хошууч Чингачгук байна гэв.


2.Автобусанд


Залуу эмэгтэй автобусанд орж ирээд нэг залууд:
-Алив жирэмсэн хvнд суудал тавиад єгєєч гэжээ.
Залуу босоод бvсгvйг суулгав. Хараад байтал бvсгvй жирэмсэн гэмээргvй аж.
-Уучлаарай, та тэгээд хэдэн сартай юм бэ?
-Дєнгєж 30 минуттай. Ёох ямар их ядрав аа, сая.


 3.Ээжээсээ гуйсан нь


Хєл хvнд ээж нь Вовкагаас асууж байна гэнэ:
-Миний хvv эрэгтэй дvvтэй болмоор байна уу, эмэгтэй дvvтэй болмоор байна уу?
Вовка: Таны гэдэс чинь эвгvй харагдана гэж айхгvй байгаа бол би гоё унадаг дугуйтай л болмоор байна.

4.Дvнгийн хvснэгт


Вовка хичээлээсээ гунигтай царайлсаар ирэв.
- Дахиад л муу авчихаа юу, алив дvнгийн хvснэгтээ аваад ир.
- Vгvй ээ хэрэггvй.
- Битгий олон юм яриад бай. Бушуу аваад ир.
- Би та хоёрт хэрэггvй гэж хэлсэн шvv. Дараа нь хэлээгvй гээд байв аа гээд хvснэгтээ єгєв. Аав ээж хоёр онц авсныг хараад ээж нь ухаан алдаж аавынх нь зvрхээр хатгуулав.

5.Гишгэж зогссоор байгаад


Багш хичээлээ зааж байтал Вовка 20 минут хоцорч ирэв.
- Чи яагаад хичээлээсээ хоцров?
- Vгvй би хичээлдээ явах гэтэл ээж арван рубль гэртээ алга болгочихоод.
- Тэгээд чи хайж олоход нь туслав уу?
- Тийм.
- Яасан удаан хайгаа вэ?
- Уг нь хурдан олсон л доо. Тэгээд ээжийг ажилдаа явтал дээр нь гишгэж зогссоор байгаад хоцорчихлоо.

6.Багш нь Вовкагаас:
- Дэлхий дээр хамгийн нэр хvндтэй хvн хэн бэ?
- Майкл Жексон.
- Суу муу. Маргааш нь
- За одоо Вовка зєв хариулна биз дээ. Дэлхий дээр хамгийн нэр хvндтэй хvн хэн бэ?
- ОХУ- ын Борис Ельцин.
- Саин байна. Онц. Вовка суудалдаа суугаад ширээн доороосоо Майкл Жексонгийн зургийг гаргаж ирснээ:
- sоrrу Майкл. Энэ чинь зvгээр л бизнес шvv дээ.

7.Єчигдєр чєлєєнєєсєє ирэхдээ хэн согтуу байв? Гэж жагсаалын ємнє тvрvvч зандрангуй хашгирахад бvх цэрэг дув дуугvй нvдээ эргэлдvvлэн зогсоно. Тvрvvч ахин чангаар,
- Хэн бэ?, та нараас асууж байна? Нэг цэрэг урагш алхаад,
- Би нєхєр тvрvvч ээ гэв,
- Шараа тайлахаар надтай хамт яв. Бусад нь баруун тийшээ алхаад...

8.Онигоо


-Хайрт минь чи надад нэг тийм халуун дулаан vг хэлээч?
-Паар
-Vгvй ээ, тvvнээс ч халуухан...
-Паарнууд...

9.Хоёр эмэгтэй найз уулзав.
- Луиза сайн уу?
- Сайн. Марта чи сайн уу?
- Ажил, хэрэг ямар вэ. Фабио та хоёрын хайр дурлал амжилттай юу?,
- Дууссан,
- Дууссан гэнэ. Энэ чинь юу гэсэн vг вэ?,
- Бид хоёр гэрлэсэн.

10.Профессор:


Профессор: -За асуулт асууцгаа, юунаасаа ичээд байгаа юм бэ? Тэнэг асуулт гэж ерєєсєє байдагvй юм, тэнэг хариулт л гэж байдаг юм. -Багш аа, хэрвээ би хоёр хєлєєрєє трамвайны зам дээр зогсоод хоёр гараараа дээд утаснаас нь баривал трамвай шиг явах болов уу? -Чи анхдагч нь боллоо.

11.Овог олох гэж наян юм болно доо


Оюутны байранд 2 найз ярьж байна гэнэ:
-3-р курсын Хандаа єчигдєр тєрсєн гэнээ, бид нар хvvдэд нь нэр бодож олох гэж єчигдєр оройжингоо л бєєн юм боллоо гэхэд найз нь:
-Тэр ч гайгvй, одоо овог олж єгєх гэж наян юм болно гэжээ.

12.Yйл vгээс ирээдvй цаг vvсгэх


-“Дурлах” гэдэг vйл vгээс ирээдvй цаг vvсэг дээ. -“Нєхєрт гарах”.