Saturday, November 28, 2009

Эбүэ : ”Челсиг ялахад үнэхээр хэцүү”


Английн хамгийн алдартай дербинүүдийн нэг Челси – Арсеналын тулаан энэ ням гаригт Флай Эмирэйтс цэнгэлдэхэд явагдана. 168 дахь удаагийн Лондоны дербийн өмнө хоёр багийн тоглогчид сонин хэвлэлээр альхэдийнэ ”дайнаа” эхлүүлжээ.

Челсигийн Франц довтлогч Николас Анелка

”Өмнө нь би Арсеналд байхдаа Премьер лигт түрүүлж байсан л даа. Гэхдээ Челситэй цуг энэ цомыг хүртэх нь илүү их баяр хөөрийг авчрах байх. Яагаад гэвэл Челси дэлхийн хамгийн шилдэг багуудын нэг болохоор. Би энэ багтай хамт илүү их амжилтанд хүрэхийг хүсэж байна. Мэдээж би Арсеналыг муу баг хэлэхгүй л дээ. Тэд мэдээж хүчтэй өрсөлдөгч. Гэхдээ бид ч гэсэн дутахааргүй хүчтэй гэдгийг бас мартаж болохгүй” гэсэн бол Эманүель Эбүэ

”Мягмар гаригт байгуулсан ялалт бидэнд сэтгэлзүйн хувьд маш том дэмжлэг болсон. Гэхдээ ганцхан сэтгэлзүй сайтай байлаа гээд Челси ялчихна гэсэн үг биш. Тэд бол үнэхээр хэцүү өрсөлдөгч. Ялангуяа энэ улиралд өмнөхөөсөө ч илүү форм сайтай байгаа болохоор бид маш хянамгай тоглож алдаа бага гаргах хэрэгтэй.
Дрогба бид хоёр сайн найзууд. Гэхдээ талбай дээр бол энэ бүхэн огтхон ч хамаагүй. Би түүнийг зогсоохын тулд чадах бүхнээ л хийх болно” гэсэн байна.

Буучдын залуу хамгаалагч Киеран Гиббс 3 сар талбайд гарч чадахгүй болсон нь багийн сэтгэлзүйд нилээдгүй нөлөө үзүүлсэн гэж Английн хэвлэлүүд бичиж байна. Аваргуудын лигт Стандарт багийн эсрэг тоглож байхдаа Киерен энэ бэртлийг авсан юм. Түүний авсан бэртэл нь хөлбөмбөгт тийм ч түгээмэл биш бөгөөд Гиббс хөлийн өлмийн хэсэгтээ тун их зовиуртай байгаа гэнэ. Мөн Арсеналын ар талыг хариуцдаг гол хамгаалагч Гаель Клиши бэртлийн улмаас Челсигийн эсрэг гарахгүй юм.

No comments:

Post a Comment